Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 oni 6-r sariin 3-r arav honogiin toim bichver
2020 оны 6-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-07-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 6-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 21.2-23.9 градус дулаан, бусад нутгаар 12.1-19.0 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 37, Тоорой, Бигэрт 35, Халиунд 33, Хөхморьт, Даривт 32, Дэлгэр, Тайшир, Төгрөгт 31, бусад сумуудад 25-30 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Чандмань, Цогтод -1, Цээл, Есөнбулагт 0, бусад нутгаар 1-6 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 30-32 градус дулаан, бусад нутгаар 23-28 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Есөнбулагт 66, Тоорой, Бигэрт 62, Шаргад 61, Алтай, Цээл, Тайшир, Баян-Уулд 60, бусад сумуудад 44-59 градус байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Чандманьд -3, Эрдэнэ, Цогтод -2, Цээл, Гуулинд -1, Тонхил, Бугат, Есөнбулагт 0 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Цогтод 15.4 мм, Бугатад 6.3 мм, Хөхморьтод 6.0 мм, Чандманьд 5.6 мм, Гуулин тосгон, Баян-Уулд 4.0-4.1 мм, Даривт 2.6 мм, Эрдэнэд 2.3 мм, Тайширт 1.4 мм, Есөнбулагт 1.3 мм, Баянтооройд 1.2 мм, Алтай, Шаргад 1.0 мм, Жаргаланд 0.9 мм, Төгрөгт 0.6 мм, Дэлгэрт 0.5 мм, Цээлд 0.2 мм, Тонхил, Халиунд 0.1 мм, Бигэрт 0.0 мм хур тунадас орсон байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Есөнбулагт 35 м/с, Бугатад 26 м/с, Тонхилд 24 м/с, Тоорой, Хөхморьтод 21 м/с, Шаргад 20 м/с, бусад сумуудад 12-18 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургацын мэдээ: Ургацын мэдээг авч үзвэл 0.0-1.9 ц/га ургацтай байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат цухуйлтын үе шат жигдэрсэн, зарим нутгаар залаалалт, түрүүлэлт, бундуйжилтын үе шат явагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2020 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар нийт нутгийн 7.9 хувьд сайн буюу Баян-Уул сумын нийт нутгаар, 46.0 хувьд дунд буюу Есөнбулаг, Алтай, Тонхил, Тоорой тосгон, Хөхморьт, Бигэр, Цогт, Шарга, Эрдэнэ сумдын нийт нутгаар, 46.1 хувьд буюу Бугат, Гуулин, Дарив, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Цээл, Чандмань сумуудад ургамлын ургалт муу гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /